‘Light News’ мэдээллийн хөтөлбөр

Нийгэмд болж байгаа гэрэл гэгээтэй бүгдийг бид мэдээллэнэ. Манай мэдээллийн хөтөлбөр 7 хоногт өдөр бүр гарах ба та өөрийн санал хүсэлтийг бидэнтэй хуваалцаарай.

НЭМХ-ЭЭС ХҮҮХДЭЭ БҮҮВЭЙН ДУУГААР ӨСГӨЖ, ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ УРИАЛЛАА

“Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” хэмээн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар олон нийтэд уриаллаа.

Үзэх
БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ХҮҮХЭДТЭЙ АЖИЛЛАХ АРГАЗҮЙД ДЭВШИЛТ ГАРЛАА

МУБИС-ийн харъяа Бага ангийн багш бэлтгэдэг Багшийн сургуулийн хамт олон бага насны хүүхдийг судлах Тусгал хэмээх инкубатор төвтэй боллоо. Энэхүү төв нь бага насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан хэрхэн хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар оюутнуудын хичээлийн хамгийн чухал хэсэг болох юм байна.

Үзэх
ОЛИМПИЙН НААДАМД ОРОЛЦОХ ТАМИРЧИД СҮЛД ДУУТАЙ БОЛЛОО

Мөн энэ аяны хүрээнд Монгол поп опера "Увертюра” хамтлагийн залуус "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууг бүтээжээ. Тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн байна.

Үзэх
МОНГОЛЧУУДЫН ӨВӨГ ХӨГЖИМ БОЛ МОДОН ЦУУР ХӨГЖИМ

Монголын нүүдэлчдийн үндэсний сонгодог, уламжлалт соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл, зүйл болох Монгол Алтайн Урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг нь үеэс үед өвлөгдөн уламжлагдсаар ирсэн ч мартагдахад хүрээд байсан юм. Харин цуур хөгжмийг сэргээн хөгжүүлэх ажил бодлогын хувьд хэрэгжиж, үр дүнгээ өгч байна гэж судлаачид онцолж байна.

Үзэх
ХҮҮХЭД БОЛ БУРХАНААС ИРДЭГ ХАМГИЙН ТОМ БЭЛЭГ

Монголчууд үрээ танихгүй өнөр болж, үрээгээ танихгүй баян болоорой гэж үр хүүхдээ ерөөдөг ард түмэн. Харин орчин үед олон хүүхэдтэй гэр бүл ховордсон гэж хэлэх болж. Манай мэдээллийн хөтөлбөр 4-12 насны 6 хүүхэдтэй залуухан гэр бүл Саруултолийнхоос дараах мэдээг бэлтгэлээ.

Үзэх
“ЖҮБИЛИ” НИЙГЭМЛЭГИЙН ОЁДОЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДСАН ЭЭЖҮҮД ӨРХИЙНХӨӨ ЭДИЙН ЗАСГИЙГ ХЭМНЭЖ ЭХЭЛЖЭЭ

Жүбили төв 15 жилийн хугацаанд Баянхошуу, Хайлаастад  амьдардаг 300 гаруй хүүхдүүдийг төсөлдөө хамруулан цэцэрлэг ажиллуулж, сурагчдад туслаж мөн тэдний эцэг эхэд нь хөдөлмөр эрхлэх боломжтой  сургалтанд хамруулсаар ирсэн. Энэ удаа оёдлын сургалтанд төсөлд хамрагддаг хүүхдүүдийнхээ ээжүүдийг хамруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь туслаж байна.

Үзэх
ДУУЧИН, СТА Р.НОМИН-ЭРДЭНЭ: ХҮН БҮР ӨӨРИЙН ЧАДАХ БҮХНЭЭ БУСДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ЗОРИУЛЪЯ

Дуучин, СТА Номин-Эрдэнэ БСШУЯ-тай хамтран “Бяцхан зүрх” хэмээх төслийг 1 жилийг өмнөөс эхлүүлжээ. Дуучин Номин-Эрдэнэ, Сэрчмаа, Баярцэцэг нар хамтран Бяцхан зүрх хэмээх цоо шинэхэн уран бүтээлийг энэхүү төслийнхөө хүрээнд бүтээсэн байна. Тэрээр энэхүү уран бүтээлийнхээ нээлтийн үеэр асуудлыг хараад хараагүй мэт өнгөрөх биш харин хүн бүр өөрийн чадах зүйлийг бусдын сайн сайхны төлөө хийх ёстой хэмээн хэлж байсан юм.

Үзэх
ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, ГЭНЭТИЙН ОСОЛ, АВААРААС СЭРЭМЖТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Нийслэлийн онцгой байдлын Ерөнхий газрын аврах ангид төрийн тусгай албан хаагчийн тангараг өргөсөн олон мянган залуус ажиллаж байна. Тэд “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн, хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлж, шаардлага гарвал амь насаа үл хайрлан тэмцэхээ батлан тангараглая” хэмээн тангарагладаг.  Нийслэлийн онцгой байдлын Ерөнхий газрын аврах ангид ажиллаж байгаа залуус иргэн бүр хариуцлагатай байж гэнэтийн осол аваараас сэрэмжтэй  байхыг сануулж байна.

Үзэх
МОНГОЛ НОХОЙ МАШ УХААНТАЙ

Нохой сонирхогчид  нэмэгдэхийн хэрээр  Гэрийн тэжээмэл нохой ч ихсэж байгаа. Бас гэрийн тэжээмэл нохой хүүхэд хазлаа, хүн барьлаа гэх таагүй мэдээлэл ч гарч байгаа. Тэгвэл Монгол туургатны, уугуул нохой судлалын холбооны дэд ерөнхийлөгч Эрдэнэбат муу нохой гэж байдаггүй харин муу эзэн гэж байдаг гэж хэлж байна.

Үзэх
“ЕРТӨНЦИЙН ӨНГӨ” БОГИНО ХЭМЖЭЭНИЙ УСК “ХОРТ ХАВДАР ЭДГЭДЭГ ӨВЧИН” ГЭДГИЙГ ТАНИУЛАХЫГ ЗОРЬЖЭЭ

Монгол улсад хорт хавдар өвчний тохиолдол жилээс жилд нэмэгдсээр байна. Тэгвэл “Зориг сан”-гийн 13 дахь удаагийн “Залуу манлайлал” хөтөлбөрийн залуус “I love me” буюу “өөрийгөө хайрлацгаая” уриан дор, хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалахыг уриалсан аянг өрнүүлэн ажиллаж байна.

Үзэх