Зөвлөгч зөвлөж байна

Зөвлөгч зөвлөж байна нэвтрүүлэг нь гэр бүл, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Нэвтрүүлэг үзээд эргэн холбогдсон мөн зөвлөгөө хэрэгтэй байгаа  хүмүүст туслах  зорилготой.

Та нөхрөө архи уухад нөлөөлөөд байгаа юм биш биз? Үгээ бод. Бидний үгэнд амилах хүч байдаг юм.

"Амьдралын аваргууд"  ТББ-ын тэргүүн Ц.Энхжаргал архинд донтсон хүмүүстэй ажиллахаас гадна   ээж, аавдаа гологдсон  хүүхдүүдийг хайрлан халамжилж яваа нэгэн юм. Ингээд архинд донтсон нөхрөө архинаас гаргахын тулд захидал бичсэн нэгэн эмэгтэйн захидалд зөвлөгч Ц.Энхжаргал зөвлөж байна.

Үзэх
Эцэг эх та хүүхдээ зэмлэхдээ насан туршид нь шархлуулах үгсийг хэлж байгаа юм биш биз?

Гэр бүл судлаач Нямхишиг та бүхэд хүүхдтэйгээ хэрхэн харилцах вэ, үгээр болон үйлдлээрээ  хүүхдээ насан туршид нь харааж байгаагаа мэдэхгүй хэлж орхидог үгсийн талаар зөвлөж байна.

Үзэх
Зөвлөгч зөвлөж байна нэвтрүүлэг Үерхлийн хил хязгаар яагаад байх хэрэгтэй вэ?

Сүүлийн үед охид хөвгүүдийн дунд үерхлээс болоод амиа хорлох оролдлого ихээр гарах боллоо.Энэ үүднээс эцэг эхчүүддээ мөн өсвөр насны хүүхдүүддээ  зориулаад үерхлийн хил хязгаар байх хэрэгтэй юу? Ингэж хил хязгаар тавьснаар ямар ашиг, давуу талтай вэ? гэдэг талаар та бүхэндээ зөвлөхөөр шийдлээ. Ингээд гэр бүл судлаач Р.Нямхишиг.

Үзэх
Зөвлөгч Зөвлөж Байна нэвтрүүлэг Хүнийг байгаагаар нь хүлээн авч хайрлах нь…

Гэр бүл салалтанд хүргэдэг нэг асуудал бол эхнэр, нөхрөө байгаагаар нь хайрлаж чаддаггүй,тухайн хүнээс олон зүйлийг шаарддаг байдал юм. Энэ талаар дэлгэрэнгүйг зөвлөгч Батхуяг зөвлөж байна.

Үзэх
Зөвлөгч зөвлөж байна нэвтрүүлэг Өндөр настнуудад тулгамддаг асуудал

Өндөр настнуудаа бид хайхралгүй тэднийг ямар нэг зүйлийг мэдэрдэггүй мэтээр хааяа ханддаг шүү дээ.Тэгвэл тэд маань бидэнтэй л адил хайрлуулахыг, халамжлуулахаас эхлээд олон асуудал бэрхшээл тулгардаг байна.Ингээд дэлгэрэнгүйг нэвтрүүлгээсээ хүлээн авч үзээрэй.Гэр бүл судлаач Г.Оюун зөвлөж байна

Үзэх
Зөвлөгч зөвлөж байна нэвтрүүлэг-Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудал

'Өрх толгойлсон' гэж дуудуулж яваа эмэгтэйчүүд амьдралын бүх л ачааг нуруундаа үүрч яваа..Тэдэнд ямар асуудал бэрхшээл тулгардагийг мөн тэрхүү асуудлыг хэрхэн даван туулж болох талаар зөвлөгч Р.Нямхишиг зөвлөж байна.

Үзэх