Амьдралын өнгө

Амьдралын өнгө нэвтрүүлэг нь хувь хүний Христэд итгэсэн түүхээр дамжуулан сайн мэдээг бусдад хүргэх зорилготой хөрөг нэвтрүүлэг юм..Архидалт, хүчирхийлэл, үл уучлалт... гэх мэт асуудал бүрийг даван гарсан хүмүүсийн түүхийг энэхүү нэвтрүүлэг өгүүлэх болно.

Амьдралын өнгө нэвтрүүлэг Норд-Од

Тэрээр хүүхдүүдийн төлөө өөрийн бүхий л зүйлээ зориулдаг нэгэн.Хөл бөмбөгөөр хүүхдүүдийн зан чанарт нөлөөлж тэднийг эерэг бодол сэтгэгдэлтэй болгохын төлөө том ажил эхлүүлэн яваа нэгэн.

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Оюун

Энэ эмэгтэй насанд хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж улмаар энэ бүх муу муухай дурсамжуудаа сайн хүнтэй суугаад л мартана гэж найдаж байлаа. Гэвч түүний энэ мөрөөдөл хүсэл талаар болж нөхөр нь түүнийг байнга архи ууж зоддог байв. Энэ бүхэн хэтэрхий хүнд, аймшигтай санагдсан ч амьдрах бага ч гэсэн итгэл түүнд байсан нь Оюуны хүүхдүүд.Өлсөж цангахын эрхээр хүүхдээ хүнд өргүүлжээ. Тэр амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү бүрээ хэрхэн даван туулдаг вэ? Хүчирхийлэлд өртсөн хэн нэгэнд туслах хамтгаалах төвтэй болно гэсэн гэгээн сайхан мөрөөдөлтэй энэ эмэгтэйн амьдралын өнгийг та бүхэн хүлээн авч үзнэ үү?

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Сосор

Сосор анх бизнес хийх гэж, амьдралаа өөдлүүлэх гэж хичээнэ.Гэвч энэ бүхнийг ганцаар хийхэд бэрх байлаа.Нөхрөө хань татах боловч түүний нөхөр архичин.Бүүр улаан архичин.Түүнийг засах хэцүү байв.Ингээд тэд салж, энэ байдал нөхөрт нь бүүр ч хүндээр туссан нь ойлгомжтой.Ингээд нөхөр Баасай нь гудамжинд 6жил амьдарсан юм.Сосор гудамжинд гарсан нөхөртэйгөө эргэн нийлэх шийдвэр гаргаж амьдралаа дахин цоо шинээр эхлүүлсэн юм.Гэхдээ  нөхөр өмнө нь түүний  мэддэг байсан тэр хүн биш болсон байлаа.Ингээд тэд цаашдаа хэрхэн амьдралаа босгосон бэ? Сосорыг нөхрөө эргэн уучилж олон жил өнгөрсөн бүхнийг өөрчлөх шийдвэр гаргах хүч нь хаанаас байв гэдгийг нэвтрүүлгээс дэлгэрэнгүй үзээрэй.

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Доржлхам

Бага балчир байхаасаа л зовлонтой хүнд хэцүү амьдралын замаар алхахдаа арилжаа наймаанаас эхлээд хийгээгүй юм гэж түүнд бараг үгүй биз. Гэхдээ зовсны эцэст жаргадаг гэж үг бий. Одоо тэрээр Улиастайн чуулганы пастор бөгөөд амьдралын хүнд хэцүүгийн ард гарчихсан бусдад туслан яваа дайчин эмэгтэй...

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Ганцэцэг

Түүний Есүст итгэсэн итгэл нь  маш ховор тохиолддог өвчнийг ялан дийлэх хүчийг түүнд бий болгожээ. Ганцэцэг гэх энэ эмэгтэйд тохиолдсон амьдралын давж дийлшгүй асуудал бэрхшээлийг хэрхэн давсан тухай урам хүч итгэл найдварыг тээх ийм нэвтрүүлгийн хажуугаар өнөөрч болохгүй биз...

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Батчулуун-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмээс тусгаарлаж болохгүй.

Батчулуун хүүхдийн төлөө тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө бүх зүйлээ зориулан яваа нэгэн. Эдгээр хүүхдүүдэд дасгал хөдөлгөөн хийлгэн, хамт салхинд гарах, гадаад дотоодын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон ажлыг хийж байна

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Батчимэг

Батчимэгийн амьдралын өнгө тийм ч дардан хангалуун сайхан байгаагүй.Одоо тэрээр дутах зүйлгүй амьдарахаас гадна бусдад туслах сайхныг мэдэрч мэдрүүлж яваа дайчин бүсгүй.  Түүний УЛС ТӨРД ЗАЛУУ МАНЛАЙЛАЛд оролцож хэрхэн амжилт гаргасан түүхийн энэхүү нэвтрүүлгээс үзээрэй. Мөн санхүүгийн асуудалгүй амьдрах арга ухааныг ч сурах боломжтой юм шүү.

Үзэх
Амьдралын өнгө нэвтрүүлэг Б.Нямбуу-1-р хэсэг

Тэрээр 10-д жил хорт хавдартайгаа тэмцэж яваа дайчин бүсгүй. Хэдий тийм хүнд өвчтэй ч амьдралын маш идэвхитэй. Гар урлалаас эхлээд өөрийн хийж чадах бүхий л зүйлсийг хийн  хандивын дансандаа нэмэр болгож явна.

Үзэх