CORRECT file

Э.ХАНМӨРӨН: БИ СОЛОНГОС НАЙЗДАА МОНГОЛ БИЧИГ ЗААЖ ӨГДӨГ

ЮНЕСКО-гоос Монголчуудын соёлын өвийг хамгаалах, хүүхдүүдэд багаас нь соёлын өвөө хайрлан хамгаалах хүмүүжлийг төлөвшүүлэхэд анхаарч байгаа бол Монгол хүүхдүүд ч бас соёлын өвөө авч үлдэх гайхалтай ажлуудыг хийж байна. Тодруулбал Нийслэлийн 23-р сургуулийн монгол бичгийн “Хос Уянга” дугуйлангйин авъяаслаг сурагчид өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргажээ. Үзэсгэлэнд 20 гаруй сурагчийн бусад соёлын биет бус өвийн гайхалтай бүтээлүүд гарсан байлаа.