CORRECT file

ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨ…

Бүх насны хүүхдүүдэд дүүрэг, хороо харгалзалгүйгээр үнэ төлбөргүй үйлчлэх “Хүүхдийн номын өргөө” байгуулагджээ. МОNU монументаль урлагийн нэгдэл хүүхдийн номын өргөөний багачуудын уншлагын танхимд хэд хэдэн чимэглэлийн ажил хийсэн байна. Танхим бүр хүүхдүүдэд тав тух, сонирхолтой орчинг бүрдүүлсэн өвөрмөц интерьерын шийдэлтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нээлттэй бусад хүүхдүүдтэй хамтдаа номоо уншиж, шагай тоглож цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх боломж “Хүүхдийн номын өргөөнд” л байна.