CORRECT file

МЭЭ-ЭЭС ‘МҮҮН’-ИЙ УРСГАЛ НЬ ХРИСТ ИТГЭЛТЭЙ ХАМААРАЛГҮЙ ТУСДАА ЗҮЙЛ ГЭЖ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээгээр Мүүнийн шашны тухай мэдээлэл, хувь хүний үзэл бодол хүчтэй түгэж байна.
Мөн Мүүн хэмээх гаж урсгал нь Христ итгэлийн нэгэн хэсэг гэх мэтээр буруу ойлголт өгөх, ташаа мэдээлэлүүд гарч байгаа учир Монголын христийн сүм, чуулганы эв нэгдэл, эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Монголын Эвангелийн эвсэл болон Монголын пастор ахлагч нарын холбооноос мэдэгдэл хийлээ.