CORRECT file

МОНГОЛЧУУДЫН ӨВӨГ ХӨГЖИМ БОЛ МОДОН ЦУУР ХӨГЖИМ

Монголын нүүдэлчдийн үндэсний сонгодог, уламжлалт соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл, зүйл болох Монгол Алтайн Урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг нь үеэс үед өвлөгдөн уламжлагдсаар ирсэн ч мартагдахад хүрээд байсан юм. Харин цуур хөгжмийг сэргээн хөгжүүлэх ажил бодлогын хувьд хэрэгжиж, үр дүнгээ өгч байна гэж судлаачид онцолж байна.