CORRECT file

ГЭРЭЛ ЗУРАГЧИД ДАУНЫ ХАМ ШИНЖИЙН ТАЛААРХ ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ОЛОН НИЙТЭД ТӨЛӨВШҮҮЛЭХ АЯНД НЭГДЛЭЭ

Монгол улсад анх удаа даунтай хүүхдүүдийн эцэг эхийн санаачилгаар энэ дауны хам шинжийг олон нийтэд зөвөөр таниулах, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарыг “Дауныг зөв таниулах сар” болгон зарлажээ. Гэрэл зураг сонирхогч “Хорьт” фото клубын залуус нөлөөллийн сарын аянд сайн дураар нэгдэн, дауны хам шинжийг олон нийтэд зөв таниулахаар нас насны төлөөлөл болох даунтай хүүхдүүдийн гэрэл зургаар “20+1=Онцгой бэлэг” гэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ