CORRECT file

“БЛУ СКАЙ АВИЭЙШН”-НИЙ ХАМТ ОЛОН ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НИСЛЭГ ҮЙЛДДЭГ

Эрдэнэт хүний алтан амийг алт эрдэнэс, мөнгө санхүү, цаг хугацаагаар хэмжихийн аргагүй. Тийм ч учраас Монголын захиалгат нислэгийн ууган компани Блу Скай Авиэйшны хамт олон осол аваарт орсон, амь насандаа аюултай хүнд бэртэл, гэмтэл авсан хөдөө орон нутгийн хүмүүст эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг. Энэ удаа Дундговь аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдтэй Блу Скай Авиэйшны хамт олон , “Гэрэл өөд” ТББ-тай хамтран ажиллаад ирлээ.