CORRECT file

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ДАМЖУУЛАН ОРОН НУТГИЙН ИРГЭД АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ АМЬДАРЧ БАЙНА

ITM Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн УБ хотноо 3-р сарын 25-27 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд Монголын 200 гаруй, БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгальнуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцож туршлага солилцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.