Амьдралын өнгө нэвтрүүлэг Норд-Од

Тэрээр хүүхдүүдийн төлөө өөрийн бүхий л зүйлээ зориулдаг нэгэн.Хөл бөмбөгөөр хүүхдүүдийн зан чанарт нөлөөлж тэднийг эерэг бодол сэтгэгдэлтэй болгохын төлөө том ажил эхлүүлэн яваа нэгэн.

Амьдралын өнгө нэвтрүүлэг Оюун

Энэ эмэгтэй насанд хүрээгүй байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртөж улмаар энэ бүх муу муухай дурсамжуудаа сайн хүнтэй суугаад л мартана гэж найдаж байлаа. Гэвч түүний энэ мөрөөдөл хүсэл талаар болж нөхөр нь түүнийг байнга архи ууж зоддог байв. Энэ бүхэн хэтэрхий хүнд, аймшигтай санагдсан ч амьдрах бага ч гэсэн итгэл түүнд байсан нь Оюуны хүүхдүүд.Өлсөж цангахын эрхээр хүүхдээ хүнд өргүүлжээ.

Тэр амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү бүрээ хэрхэн даван туулдаг вэ? Хүчирхийлэлд өртсөн хэн нэгэнд туслах хамтгаалах төвтэй болно гэсэн гэгээн сайхан мөрөөдөлтэй энэ эмэгтэйн амьдралын өнгийг та бүхэн хүлээн авч үзнэ үү?

Амьдралын өнгө нэвтрүүлэг Сосор

Сосор анх бизнес хийх гэж, амьдралаа өөдлүүлэх гэж хичээнэ.Гэвч энэ бүхнийг ганцаар хийхэд бэрх байлаа.Нөхрөө хань татах боловч түүний нөхөр архичин.Бүүр улаан архичин.Түүнийг засах хэцүү байв.Ингээд тэд салж, энэ байдал нөхөрт нь бүүр ч хүндээр туссан нь ойлгомжтой.Ингээд нөхөр Баасай нь гудамжинд 6жил амьдарсан юм.Сосор гудамжинд гарсан нөхөртэйгөө эргэн нийлэх шийдвэр гаргаж амьдралаа дахин цоо шинээр эхлүүлсэн юм.Гэхдээ  нөхөр өмнө нь түүний  мэддэг байсан тэр хүн биш болсон байлаа.Ингээд тэд цаашдаа хэрхэн амьдралаа босгосон бэ? Сосорыг нөхрөө эргэн уучилж олон жил өнгөрсөн бүхнийг өөрчлөх шийдвэр гаргах хүч нь хаанаас байв гэдгийг нэвтрүүлгээс дэлгэрэнгүй үзээрэй.